Үйлчилгээний нөхцөл
Хүчинтэй огноо: 2026 оны 4 сарын 14
1 Ерөнхий
Hurim App-ыг ашигласнаар та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байгаа болно. Hurim App нь UnlockFintech ХХК-аас хөгжүүлж буй хуримын төлөвлөгчийн платформ юм.
Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.
2 Бүртгэл
- Бүртгүүлэхийн тулд 16-аас дээш настай байх шаардлагатай
- Бүртгэлийн мэдээлэл үнэн зөв байх ёстой
- Нууц үг болон бүртгэлийнхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцна
- Нэг хүн зөвхөн нэг бүртгэлтэй байна
3 Хэрэглээний дүрэм
Дараах үйлдлүүдийг хориглоно:
- Спам мессеж илгээх, хуурамч мэдээлэл тарааx
- Хууль бус агуулга оруулах
- Бусад хэрэглэгчдийг доромжлох, дарамтлах
- Аппын аюулгүй байдалд халдах оролдлого хийх
- Бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх
Дүрэм зөрчсөн тохиолдолд бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн хаах эрхтэй.
4 Үйлчилгээний зах зээл
Hurim App нь үйлчилгээ эрхлэгчид болон хуримын төлөвлөгчдийг холбох платформ юм.
- Hurim App нь үйлчилгээ эрхлэгч биш — бид зөвхөн платформ үзүүлнэ
- Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний чанар, үнэ, хүргэлтийг баталгаажуулахгүй
- Үйлчилгээ эрхлэгч болон хэрэглэгчийн хоорондын гэрээ, төлбөр нь тэдний хоорондын асуудал юм
- Үйлчилгээ эрхлэгчийн талаарх санал хүсэлтийг бидэнд мэдэгдэж болно
5 Хиймэл оюун ухаан вэбсайт
Hurim App нь хиймэл оюун ухааны технологи ашиглан хуримын вэбсайт үүсгэх боломж олгоно.
- Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн агуулгын эзэмшигч нь хэрэглэгч өөрөө
- Hurim App нь Хиймэл оюун ухааны чанарыг сайжруулахын тулд нэргүй өгөгдөл ашиглаж болно
- Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн агуулга бүрэн зөв гэсэн баталгаа өгөхгүй
- Хэрэглэгч Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн агуулгыг шалгаж, засварлах хариуцлагатай
6 Оюуны өмч
Hurim App-ын брэнд, лого, дизайн, код нь UnlockFintech ХХК-ын оюуны өмч юм.
- Хэрэглэгчийн оруулсан агуулга (зураг, текст) нь хэрэглэгчийн өмч хэвээр үлдэнэ
- Hurim App-ын нэр, лого-г зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно
7 Хариуцлагын хязгаар
Hurim App-ыг "байгаа байдлаар" (as-is) үзүүлнэ. Бид дараах зүйлийг баталгаажуулахгүй:
- Үйлчилгээ тасралтгүй, алдаагүй ажиллана гэсэн баталгаа
- Vendor үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баталгаа
- Мэдээлэл алдагдахгүй гэсэн баталгаа (хэдийгээр бид нөөцлөлт хийнэ)
Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд UnlockFintech ХХК нь шууд бус хохирлын хариуцлага хүлээхгүй.
8 Бүртгэл устгах
Хэрэглэгч хүссэн үедээ бүртгэлээ устгах хүсэлт гаргах эрхтэй.
- Аппын тохиргоо хэсгээс бүртгэл устгах боломжтой
- hello@hurim.ulgii.app хаягаар хүсэлт илгээж болно
- Бүртгэл устгасны дараа бүх хувийн мэдээлэл, зураг, файл устгагдана
- Устгасан мэдээллийг сэргээх боломжгүй
9 Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:
- Имэйл: hello@hurim.ulgii.app
- Компани: UnlockFintech ХХК, Монгол Улс